СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шороон шуурганы улмаас гэр нурж, дөрвөн автомашины шил хагарчээ
2022 оны 5 сарын 30
Өмнөговь аймаг, Ханхонгор сумын “Хонгил” гэдэг газар тавдугаар сарын 28-ны өдрийн 16:35 цагийн орчим 18-20 м/с хүчтэй шороон шуурга шуурч, мөндөр орсоны улмаас хоёр өрхийн нэг гэр нурж, дөрвөн автомашины салхины шил хагарчээ.
Тус газар нутагладаг малчин Б-ийн дөрвөн ханатай гэр нурж, “Субару Порестор” загварын суудлын автомашины салхины шил, иргэн Б-ын “Портер” загварын ачааны автомашины салхины шил, иргэн Б-гийн “Ланд Круйзер-80” загварын суудлын автомашины салхины шил, иргэн З-гийн “Портер” загварын ачааны автомашины салхины шил тус тус хагарсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1





1


1

637462
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс