АА ГЭЖ ЮУ ВЭ?

2022 оны 5 сарын 30

Arslan.mn

Архичид аминчлахуй (Alcoholics Anonimous) гэдэг нь өөрсдийн туршлага, хүч тэнхээ, итгэл найдвараа бие биетэйгээ хуваалцаж, өөрсдийнхөө зовлон бэрхшээлийг хамтран шийдвэрлэхийн тулд, мөн архинд донтох өвчнөөс эдгэрэхийг хичээж байгаа бусаддаа туслахаар хамтран нэгдсэн хүмүүсийн дэлхийн нийтийн нөхөрлөл юм.

Энхүү нийгэмлэгт сайн дураараа нэгдсэн хүмүүс архинаас бүр мөсөн ангижирч, мөн бусад архичдад архинаас гарч эрүүл саруул болоход нь туслах зорилготой бөгөөд өдгөө Улаанбаатар хотод 41, 16 аймагт 83 бүлгүүд үйл ажиллагаа явуулж байна.

Уулзалт явуулах байрны түрээс, урсгал зардалаа өөрсдийн хандиваар бүрдүүлдэг бөгөөд гишүүд нь боломжоороо мянга мянган төгрөг цуглуулснаар дараагийн уулзалт болох боломж бүрддэг.

Гишүүддээ тавьдаг цорын ганц шаардлага нь “Архинаас ангижрахыг зорьсон чин хүсэлтэй байх” явдал юм.

А.А гишүүдийн нэрсийн жагсаалт байхгүй, ирцийн бүртгэл хөтөлдөггүй. Та хүсэхгүй бол өөрийгөө танилцуулах шаардлагагүй. Таны нэр хаягыг нууцалдаг. Хэрэв та дахин уулзалтад оролцохгүй гэж шийдвэл хэн ч таныг ухуулж, зовоохгүй. А.А-гийн гишүүнчлэлд хамрагдахын тулд аливаа хураамж төлбөр төлөх шаардлагагүй. Тэд өөрсдийн  хандив цуглуулгаар үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг.

А.А. нь шашны ямар нэгэн урсгал, бүлэг, улс төрийн аливаа байгууллагатай холбоогүй ба үзэл бодлоор тэдгээр байгууллагатай тэрсэлдэх болон нэгдэх хүсэлгүй билээ.

Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://aa.org.mn/ сайт болон Монголын АА нийгэмлэг Фэйсбүүк пейж хуудаснаас мэдээлэл аваарай.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637461
1 эможи

Архичин түвшинтөгс
2024-02-06 18:28
АА-д явах сайхан шүү дээ.одоо би архигүй 2 жил гаран болж байна.энэ хугцаанд олон баярыг архигүй өнгөрөөж үзлээ.андуудын нэгэн чигт явж байгаа нэгэн зүйлээс ангижирч байгаа болхоор л энд амар амгалан болж байна.өнөөдөр л уухгүй юм шүү
keyboard_arrow_up