Н.Түвшинбаярын хэргийн шүүх хуралдааныг даргалах ШҮҮГЧИЙГ ХУВААРИЛЖЭЭ
2022 оны 5 сарын 30
Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан тавдугаар сарын 12-нд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Энэ үеэр шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэн даргалахаас татгалзсанаар шүүх хуралдаан тодорхойгүй хугацаанд хойшилсон юм. Тэгвэл хэргийг дахин хуваарилж, даргалагч шүүгчээр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаярт тус хэрэг хуваарилагджээ. Харин шүүх хуралдааны тов гараагүй байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
1
1
1
637448
7 эможи
Зочин
2022-05-30 17:05
овоо юм атгуулаа биз
Мядагаа 99110611
2022-05-30 13:57
Муу алуурчин
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс