Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд аянга бууж, 30 бог мал хорогджээ
2022 оны 5 сарын 30
Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд аянга буужээ. Үүний улмаас иргэн Т-ийн 30 бог мал аяганд өртөж хорогдсон байна.
Тус аймгийн онцгой байдлын албанд "Хүйтэн нуур багийн “Өргөнширэг” гэдэг газар аянга бууж бог мал хорогдсон тухай мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад, энэ сарын 27-ны өдрийн 19.00 цагт аянга бууж малчин Т-ийн 30 бог мал аянгад өртөж хорогдсон байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
5
1
637445
7 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс