Прокурор асан Д.Баярмагнайд Сингапурын шүүх 14 хоногийн ял оноожээ
2022 оны 5 сарын 30
Монгол Улсын хэсэг иргэд Сингапурын нэр бүхий казинод архидан согтуурч, улмаар хулгайн гэмт хэрэгт холбогдож, шүүх хурал товлогдсон талаар өмнө нь бид мэдээлсэн.
Монгол Улсын иргэн, Нийслэлийн ерөнхий прокурор асан Дэлгэрийн Баярмагнайг Сингапур Улсын Казиногийн үйл ажиллагааг хянах тухай хууль (2006 онд батлгадсан) зөрчсөн эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж тавдугаар сарын 26-ны өдөр тус улсын шүүхээр хэлэлцсэн.
Улмаар дээрх хурлаар Д.Баярмагнайг гэм буруутай гэж үзэн, 14 хоногийн хорих ял шийтгэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7
6
1
1
637444
15 эможи
иргэн
2022-05-31 12:32
өө за за 14 хоног суугаад л сайн яваад ирлээ гээд л ирэх нь байна шүү дээ. манай хэдэн нөхөр ингээд л ирсэн бол. бид мэдэхгүй шдээ. манай со тэнд очиж бэлтгэл хийдэг нь ч юу л бол.
haha
2022-05-30 20:05
nasaar ni horichihgui
Хаха
2022-05-30 12:37
Хуулиа мөрддөг газар сайхан юмаа манайд бол замхарчихсан
Зочин
2022-05-30 11:49
Хууль сахиулдаг өндөр албан тушаалтан гадаадад архи ууж , хулгай хийгээд ёстой онигоотой , өлөн зантай монгол улсын нэр гутаасан хүн .
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс