Нэг уут бэлэгт ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг

2022 оны 5 сарын 30

Arslan.mn

Насанд хүрсэн хүний нэг өдрийн сахарын хэрэглээг 25 грамм гэж заасан байдаг. Хүүхдийн баярт зориулан багцалсан нэг уут бэлэгт ойролцоогоор 412 грамм сахар агуулагдаж байгаа нь дээрх хэрэглээнээс даруй 16 дахин их юм. 

Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдэд цатгалан мэдрэмж төрүүлэн хоолны дуршлыг бууруулдаг. Улмаар шим тэжээллэг хоол хүнс идэхээс дургүйцэх, зөвхөн чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг идэх дуршилтай болж, шүдний өвчлөлд өртдөг. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ бэлэг сонгохдоо сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас аль болох татгалзахыг уриалж байна. Худалдаанаас ууттай бэлэг сонгож буй тохиолдолд багцалсан хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал нь алдагдсан эсэхийг шалгаж авахыг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637435
0 эможи

keyboard_arrow_up