Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын үйл ажиллагаа боллоо
Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслолынүйл ажиллагаа өнөөдөр /2022.05.29/ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
Энэхүү түүхт ойн баярын ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, гадаад орнуудаас Монгол улсад суугаа дипломат байгууллагын төлөөлөгчид, энхийг сахиулагч бэлтгэл генералууд, Монгол Улсаас олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон энхийг сахиулагчид оролцов.
Монгол Улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн цэргийн алба хаагчийнхаа тоогоор тэргүүлдэг 24 орны нэг юм. 2002 онд анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу илгээснээс хойш одоог хүртэл давхардсан тоогоор нийт 20000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна. Манай улсцэрэг хандивлагч орнуудын дотор энхийг сахиулагчдын тоогоороо 24 дүгээрт, эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улс энхийг эрхэмлэгч орон болохын бодит баталгаа болж байгаа юм.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдаас НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд 2006 оноос эхлэн үүрэг гүйцэтгэж 10 ээлжид давхардсан тоогоор нийт 430 гаруй алба хаагч оролцсон бөгөөд Монгол улсын цагдаагийн байгууллагаас Нэгдсэн Үндэсний байгууллагын цагдаагаар 2016 оноос бие даан оролцож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллага Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үйл хэрэгт гар бие оролцон төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нийт цэнхэр дуулгатан дайчид та бүхэндээ “Олон Улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын мэнд хүргэе.
Монгол Цэргийн яруу алдар мандан бадрах болтгугай!