ЦЕГ: Алга болсон хүүг ОЛЖ, ар гэрийнхэнтэй нь хамт хүүхдийн мэргэжилтнүүд УУЛЗАЛТ хийж байна

2022 оны 5 сарын 27

Энэ сарын 25-26-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Драгон төвийн орчим 12-13 орчим насны хүү чармай нүцгэн хүү айж, түгшсэн байдалтай төв замаар алхаж байсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Arslan.mn

Улмаар хүүг хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээллүүд цацагдсан юм. Тэгвэл уг мэдээллийн мөрөөр Цагдаагийн Ерөнхий газраас шалгалт хийж, НЦУГ-ын хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс уг хүүг олжээ. 

Улмаар хүүг ар гэрийнхэнтэй нь Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд уулзалт хийж байгаа аж. Хүү 14 настай бөгөөд сэтгэцийн эмгэгтэй. Үе үе ийнхүү гэрээсээ гараад явчихдаг хэмээн мэдүүлжээ. Мэргэжлийн байгууллагууд хүүхдийн асуудалд анхаарал тавин ажиллаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
11
ouch an post
confuse an post
angry an post
4
637416
19 эможи

keyboard_arrow_up