“Мал эмнэлгийн лабораториудын бизнес менежментийн сургалт”-ыг зохион байгуулж байна
Мал Эмнэлгийн Ерөнхий газраас мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль (ЭЗБМС)-ийн Менежментийн тэнхимтэй хамтран “Мал эмнэлгийн лабораториудын бизнес менежментийн сургалт”-ыг зохион байгуулж байна.
Сургалтад 21 аймаг Мал эмнэлгийн газрын дарга, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч, санхүүгийн ажилтан болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар мал эмнэлгийн лабораторийн зөв менежмент, бизнесийн үйл ажиллагаа, түүний үр дүн, үр ашиг, хууль, эрх зүйн үндсийг тодорхойлох, SWOT шинжилгээ хийж, үйл ажиллагаагаа сайжруулах талаар санал боловсруулах ур чадваруудыг эзэмших юм.