ЖДҮ эрхлэгчдийн 60 гаруй хувийг ЭМЭГТЭЙЧҮҮД ЭЗЭЛЖ байна

2022 оны 5 сарын 26

Arslan.mn

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн гарц шийдлийг тодорхойлох уулзалтын үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулж, харилцан мэдээлэл солилцсон юм.

“Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалтыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллаа.

МҮХАҮТ-ын дэргэд салбарын бизнес, эдийн засаг, хууль эрх зүйн орчинг сайжруулах, өмгөөлөх, нөлөөлөх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гишүүд хоорондын уялдаа холбоог сайжруулж мэдээ, мэдээллээр хангах зорилго бүхий 22 зөвлөл үйл ажиллагаагаа явуулж байгаагийн нэг нь “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-ийн зөвлөл юм. Тус зөвлөл нь 2006 оноос өдийг хүртэл бодит үр дүнд хүрсэн олон ажлуудыг санаачлан хийж байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин тодотгов.

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийн талаарх статистик мэдээлэл болон цар тахлын дараах бизнесийн орчны талаар МҮХАҮТ-ын Эдийн засаг, судалгааны институтын дарга О.Түмэн-Амар танилцуулаа.

Үндэсний статистикийн хорооны 2021 оны аж ахуйн нэгжийн тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 38 хувь нь эмэгтэй захиралтай байна.

Харин жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн гарц шийдлийг тодорхойлох уулзалтын үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулж, харилцан мэдээлэл солилцсон юм.

Тус уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МҮХАҮТ хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн зүгээс хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулах, нэгдсэн мэдээллээр хангах, судалгааны нэгдсэн сан бий болгох, үйл ажиллагааны уялдаа, холбоог сайжруулах, цаашид хамтарч шийдвэрлэх асуудлуудыг тодорхойлох, хамтын ажиллагааны нэгдсэн платформыг бий болгох зорилгоор зохион байгуулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637392
0 эможи

keyboard_arrow_up