Монголын анхны албан ёсны арилжааны сургууль НЭЭГДЛЭЭ
Сүүлийн жилүүдэд криптовалютаар хийгдэж буй арилжаа эрс нэмэгдсэн . Үүний зэрэгцээ, криптовалютын хэрэглээ уламжлалт мөнгөн тэмдэгтээс ялгаатай бөгөөд цөөн тооны бүлэг хүмүүс л тус валютын тухай мэдлэгтэй байдаг тул гарт баригдаж нүдэнд харагддаггүй, тодорхойлоход хэцүү шинэ үзэгдэл хэвээр байна. Ялангуяа мөнгөн тэмдэгтүүдийн эргэлт итгэлцэл дээр тулгуурладаг. Хэрэв криптовалют дэлхий нийтийн мөнгө хүүлэлтийн объект болчихвол юу болох вэ? Хялбар аргаар баяжсан тухай сайн жишээ, криптовалютад хөрөнгө оруулж, байдгаа барсан хүмүүсийн тухай мэдээ мэдээллийг даван гарч чадах уу? Эрх зүйн зохицуулалтгүй криптовалютын салбар нь ихэвчлэн залуу хүмүүсийн сонирхлыг соронздон татаж байна. Гэсэн хэдий ч улс орнууд олны анхаарал татсан энэ шинэ үзэгдлийг үндэсний хууль тогтоомждоо тусгаж хуулийн аргамжаанд оруулж чадаагүй байна. Иймд энэхүү шинэ үзэгдлийг нэн ялангуяа залуу хүмүүст ойлгомжтой болгох хэрэгцээ шаардлага үүсэж байгаа бөгөөд тэдний криптовалютын талаар юу бодож, юу мэддэгийг асуух нь хамгаас чухал юм.
Криптовалютын гол мөн чанар нь төрийн байгууллага эсвэл төв банкнаас хараат бус буюу нэгдсэн байдлаар зохицуулагддаггүй, төв банкны баталгааг агуулдаггүй байх явдал юм. Иймд одоогоор криптовалютыг хууль ёсны фиатвалют гэж хүлээн зөвшөөрсөн тохиолдол алга байна. Энэ нь түүний гол мөн чанар болох төрийн байгууллага эсвэл төв банкнаас хараат бус буюу нэгдсэн байдлаар зохицуулагдаагүй, төв банкны баталгааг агуулаагүй зэрэг шинжүүдтэй холбоотой.
Крипто зах зээлийн талаар мэдлэггүй тоглогчид ихэсч, үүнийг нь далимдуулж скамм хийх гэсэн хүмүүс олширч байгаа. Тиймээс “ТӨВЛӨРСӨН БУС САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ИНСТИТУТ”-д маань мэдлэгтэй хөрөнгө оруулагч иргэдийг цогцлоохын тулд уг сургалтыг явуулж байгаа юм байна.
“ТӨВЛӨРСӨН БУС САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ИНСТИТУТ”-д санхүүгийн боловсролын дэвшилтэд цогц системийг бүрдүүлснээр 4 жилд сурах мэдлэг, чадварыг 2-3 сард багтаан суралцах эрчимжүүлсэн сургалтын шинэ арга барилыг хэрэгжүүлэн ажилладаг тул таны цаг хугацаа, санхүүг бүрэн хэмнээд зогсохгүй скаммеруудад мөнгөө алдахгүй байх боломжыг мөн бий болгоно гэж байгаа.
Энэ сургалт нь дараах зүйлсээрээ онцлог байсан:
20%/онол/+80%/практик/=100% мэдлэг олгох сургалтад албан ёсны мэргэшүүлсэн ромбо дипломтой олгодог.
Сургалтад:
- Хувьцаа, хөрөнгө оруулалт ,Крипто болон Forex арилжааны цогц сургалт / Албан ёсны сертификат /
- Хүний нөөц, Хуулийн этгээдийн эрх зүйн хэм хэмжээ ба удирдлагын зохион байгуулалт, Санхүүгийн менежмент / Мэргэшүүлэх ромбо дипломтой
Тэгээд бас нээлтийн урамшуулал болгон эхний 10 суралцагчдаа сургалтын төлбөрийг 30% хүртэл хөнгөлөлтийн урамшууллыг үзүүлж байгаа гэсэн шүү.
Сургалтын төлбөр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг Утас: 80801791, 80098109 утсаар болон https://www.facebook.com/DeFi-Investment-Institute-102877552363143/ линкээр холбогдож мэдээлэл аваарай.