Минжийн хангайд ОХУ-ын талаас ойн түймэр орж иржээ
2022 оны 5 сарын 26
Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минж” гэдэг газар Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж иржээ. Түймрийн дуудлагыг 19:11 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Ингээд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг өнөөдөр өглөө 07:30 цагт Минжийн хангайн зүг хөдөлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
637362
5 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс