ПРОКУРОР: “Зөөлнөөр харьцаж, зөвөөр үлгэрлэе” арга хэмжээг зохион байгууллаа
Баянгол дүүргийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” аяны хүрээнд тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газартай хамтран “Зөөлнөөр харьцаж, зөвөөр үлгэрлэе” арга хэмжээг дүүргийн ерөнхий боловсролын сургуулуудийн дунд зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийсэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 1000 орчим сурагчид хамрагдсан байна.
Мөн тус дүүргийн прокурорын газраас хүүхэд хамгаалалд боловсролын байгууллагын багш, ажилтан нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Бамбар” арга хэмжээг нээж, ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулиас эхлүүлээд байна.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ерөнхий боловсролын 70 дугаар сургууль дээр тэргэнцэртэй хүүхдэд зориулсан зам, тэмдэг, тэмдэглэлийг хийхээр төлөвлөжээ.