ЦЕГ: “Бэлтэс мөрөн” компанид мөнгөө өгөөд буцааж аваагүй 3000 орчим хохирогч байна

2022 оны 5 сарын 25

Arslan.mn

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагааг өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж байгаагаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотой мэдээллийг Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням өглөө.

Тэрээр "“Бэлтэс мөрөн” ХХК нь иргэдтэй хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулж, мөнгө авдаг байсан. Авсан мөнгөө нэг сарын дотор 30 хувиар өсгөж, буцааж олгодог байсан. Энэ нь хууль бус үйл ажиллагаа болох нь тогтоогдсон. Одоогийн байдлаар нийт 15 мянга орчим тухайн компанид мөнгө өгсөн нь тогтоогдсон. Тэдний 12 мянга орчим нь мөнгөө буцааж авсан. Харин гурван мянга орчим иргэн хохирсон нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Хэрэгт холбогдуулан тус компанийн таван алба хаагчид таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Иргэдээс 5-10 сая төгрөг татдаг байсан" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
637343
2 эможи

Зочин
2022-05-26 16:42
Тухайн үед анхааруулаад байхад зодчих гээд байсан яасан бэ хаха..Үнэгүй юм зөвхөн хавханд л байдаг юм шүү дээ.Зүгээр өгдөг мөнгө гэж юу байх вэ дээ ер нь...Хохь нь шүү дээ.Бүр инээд хүрээд байх юм хихихи
keyboard_arrow_up