НПГ: Д.Монголхүүгийн Баянзүрх дүүргээс гарах эрхийг хязгаарлав

2022 оны 5 сарын 25

МоАХ-ны дарга Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.05.25/ Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд болов. Шүүхээс түүний Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс нэг жил гарах эрхийг хязгаарлах шийдвэр гаргасан тухай Д.Монголхүү хэлсэн юм.

Нийслэлийн прокурорын газраас иргэн Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн байдаг. Тус эрүүгийн хэргийг өмнө нь нэг удаа хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаагаад байсан юм.

Д.Монголхүү "Манай гэрт /2022.05.16/ гурван залуу нэвтэрч, биед минь халдсан хэрэг гарсан. Дараа нь Э.Одбаярыг намынхаа байранд байхад шөнийн 03:00 цагт /2022.05.25/ халдаж, чулуу шидсэн байна. Энэ бол маш ноцтой асуудал. Миний хувьд цагдаагийн байгууллагад хүсэлт өгч, Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэс хэргийг мөрдөн шалгаж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
637337
4 эможи

Зочин
2022-05-26 19:30
Монголхүү, Далайхүү, Ванхүү нэртэнгүүд бүгд хужаагийн эрлийзүүд!!!
Зочин
2022-05-26 19:29
Монголхүү, Далайхүү, Ванхүү нэртэнгүүд бүгд хуэаагийн
Зочин
2022-05-25 21:55
Лаларыг хорих ялаар шийтгэх ёстой байсан юм
зочин
2022-05-25 17:02
зөв шийджээ.ер нь олиггүй этгээд байна шүү,харваас хүйтэн царайтай
Зочин
2022-05-25 15:42
Энэ нөхрийг гэрийн хорионд гэсэн бол арай дээр бж
Зочин
2022-05-25 14:49
Данжаадхүүгийн Монголхүү гэдэг
keyboard_arrow_up