Долдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг авах болгонд тухайн иргэнд үндэсний цахим шуудан нээгдэнэ

2022 оны 5 сарын 25

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Зургаадугаар сарын 10-наас өмнө 21 аймгийн орон нутгийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Улсын хэмжээнд улсын түвшинд үзүүлдэг үйлчилгээнүүдийн хувьд 660 үйлчилгээ цахимжаад байгаа.

Түүнээс гадна, тавдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг олгогдож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 8,100 орчим иргэн тоон гарын үсэг аваад байна.

Мөн долдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг авах болгонд тухайн иргэний үндэсний цахим шуудан нээгдэнэ. Үндэсний цахим шуудан нь E-Mongolia платформ дээр суурилж хийгдэж байгаа бөгөөд энэхүү шуудан нь иргэдийг төрийн байгууллагатай шууд харьцах боломжоор хангана.

Иргэд төрийн байгууллагад хандахдаа заавал өргөдөл бичиж, эсвэл биеэр очих, 11-11 төв рүү заавал утасддаг байсан бол одоо и-мэйлээрээ шууд төрийн байгууллагатай харьцах боломжтой. Энэ нь эргээд санал хүсэлт гомдлынхоо хариуг цахимаар авах боломж үүсэж байгаа.

Европын улсууд төртэйгөө харьцдаг үндэсний и-мэйлүүдийн маш амжилттай жишээ бий. Нөгөө талаар иргэд гаднын платформ, и-мэйлүүдийг ашиглаж байгаа нь бага учраас үндэсний и-мэйл ашигласнаар тоон бичиг үсгийн чадвар, цахим боловсрол дээр хувь нэмэр оруулах байх гэсэн хүлээлттэй байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
637333
3 эможи

Зочин
2022-05-25 13:59
Монголын хууль ... хэд хоног гэдэг билээ
keyboard_arrow_up