БНХАУ-аас цахимаар худалдан авалт хийж буй ИРГЭДИЙН АНХААРАЛД

2022 оны 5 сарын 25

Arslan.mn

Цар тахлын улмаас тогтоосон хилийн хязгаарлалтын хугацаанд дотоодын аж ахуйн нэгж, иргэд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотойгоор цахим залилангийн хэргийн хохирогч болж, сэтгэл санаа болон санхүүгийн хохирол амссан тохиолдол гарсаар байна. Тухайлбал

  • Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох;
  • Тоо хэмжээ дутуу ирэх;
  • Захиалсан бараанаас өөр бараа ирэх;
  • Чанаргүй бараа ирэх;
  • Мөнгө шилжүүлсний дараа анх тохиролцсоноос буцах, илүү мөнгө нэхэх зэрэг

Иймд БНХАУ-аас цахимаар бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй аж ахуйн нэгж, иргэд худалдан авалт хийхдээ анхаарал болгоомжтой байж, худалдан авах гэрээгээ холбогдох хуулийн дагуу байгуулах, маргаан гарсан тохиолдолд эрх ашгаа хэрхэн хамгаалах, аль улсын шүүхэд хандаж шийдвэрлэхийг заавал тусгах, дансаар мөнгө шилжүүлэхдээ худалдагч компани, байгууллагыг сайтар нягтлан шалгаж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
637328
3 эможи

keyboard_arrow_up