Ази тивийн сүүний түншлэлийн 2 талт уулзалт: ЭНЭТХЭГ–МОНГОЛЫН сүүний салбарын цахим ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болно

2022 оны 5 сарын 25

Ази тивийн сүүний түншлэлийн гишүүн 13 улсын хүрээнд хоёр талт уулзалт, хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулах санаачилга хэрэгжиж байгаа билээ.

Дэлхийн сүүний өдрийг угтаж Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Энэтхэг Улсын Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Монголын хүнсчдийн холбоо, Монголын сүүний нэгдсэн холбоо, Энэтхэг улсын сүүний “Амул” үйлдвэр, Гужаратын хоршооны сүүний маркетингийн холбоотой хамтран “Энэтхэг – Монголын сүүний салбарын хоёр талт цахим хэлэлцүүлгийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 14.00-16.30 цагт зохион байгуулна.

Тус хэлэлцүүлэгт дараах холбоосоор бүртгүүлж оролцох боломж нээлттэй /үнэ төлбөргүй/.

https://fao.zoom.us/.../tJIqcu-rrTsvGtE1s-yRHC02lp-Xe-BwEfyc

Ази тивд төдийгүй дэлхийд сүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч Энэтхэг улсын сүүний салбарын хөгжил, бодлого, туршлагаас судлах, мэдлэг, мэдээлэл солилцох нөхцөл, боломж бүрдэж байна. Та бүхнийг оролцохыг урьж байна.

Arslan.mn

Эх сурвалж: ХХААХҮЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637325
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up