“Хар сарнай” хамтлагийн Маадайгийн “Нэкст стар” компанийг 5 сая төгрөгөөр ТОРГОЖЭЭ

2022 оны 5 сарын 25

Arslan.mn

Өндөржүүлсэн бэлэн байдал буюу хөл хорионы дэглэмийн үеэр цаг хэтрүүлэн ажилласан компанид цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл оноожээ. Тодруулбал, "Хар сарнай" хамтлагийн дуучин Маадай буюу Б.Баяржаргалын эзэмшлийн "Нэкст стар" компанийн караоке нь Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т заасан "Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цэрээ, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсвэл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хуулийн этгээдийг 5 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэх заалтын дагуу арга хэмжээ авахуулсан байна.

Тодруулбал, тус компанийг 5 сая төгрөгөөр торгожээ.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
637322
3 эможи

keyboard_arrow_up