Хилэм нуурын тогтоол уснаас нэг иргэний цогцос олджээ
2022 оны 5 сарын 24
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Хилэм нуурын тогтоол уснаас нэг иргэний цогцос олджээ.
Энэ талаарх дуудлага мэдээллийг Цагдаагийн байгууллагаас тавдугаар сарын 23-ны өдрийн 12:14 цагт ОБЕГ-т хүргүүлжээ. Үүний дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 28 км замыг туулан 12:56 цагт очиж, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат 56 настай эрэгтэйн цогцсыг Хилэм нуурын усны мандал /эргээс 2 метрт/-д хөвж байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
1
637290
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс