Дэлхийн нийт 36 улсад сармагчны цэцэг өвчин бүртгэгджээ
Сармагчны цэцэг өвчний тохиолдол Африкаас гадна нийт 36 улсад илрээд байна. Тэдгээр дунд Испани, Португали, АНУ, Австрали, Шотланд, Дани зэрэг орнууд байгаа бөгөөд нийт 100 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Даваа гарагт Англид шинээр 36 тохиолдол илэрч, Их Британи даяар нийт 57 тохиолдол бүртгэв. Челси хотод халдвар тээгчтэй хавьталд орсон эмнэлгийн 10 ажилтныг тусгаарласан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сармагчны цэцэг өвчний вирус одоогоор мутацлагдаагүй байна гэж тус байгууллагын цэцэг өвчинтэй тэмцэх хэлтсийн дарга Розамунд Люис мэдэгджээ. Түүний хэлснээр сармагчны цэцэг өвчний вирусний мутацлагдах давтамж харьцангуй бага боловч ДЭМБ одоогийн дэгдэлтийн шалтгааныг олохын тулд геномын дараалал тогтоохоор ажиллаж байгаа аж.
ДЭМБ-аас дэлхийн улс орнуудын эмнэлгүүдийн арьсны эмч нараас уг өвчний шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулахыг хүсэж байна.
Ковид-19 цар тахлын эсрэг ДЭМБ-ын хөтөлбөрийн захирал, шинжээч Мария фон Керчов "одоогийн дэгдэлт ноцтой аюул учруулахгүй, ялангуяа Европт" гэв. "Нөхцөл байдал хяналтад байна" гэлээ. Халдвар авагсдын багагүй хувь нь ижил хүйстэн болон бисексуал хүмүүс байгааг ДЭМБ мөн онцолжээ.