Гашуун Сухайтын хилийн боомтод 1000 МОД ТАРЬЖ, ургуулах ажлыг зохион байгууллаа
Цагдаагийн байгууллагын 101 жил, Дотоодын цэргийн 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн улсын хэмжээнд өрнөж байгаа билээ.
Энэ хүрээнд Гашуун Сухайт хилийн боомтод Цагдаа, Дотоодын цэрэг, Хилийн боомтын санаачилгаар 1000 модыг тарих ажлыг зохион байгууллаа. Уг мод тарих ажилд Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Хайрхан багийн шуурхай, Гааль, Мэргэжлийн хяналт, Эрдэнэс таван толгой, Энержи Ресурс, Орон нутгийн таван толгой, аж ахуй нэгж, иргэдтэй хамтран оролцлоо.
Гашуун Сухайт хилийн боомтын хувьд Монголын 33 говийн нэг Галбын говьд болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрладаг бөгөөд цөлжилт ихтэй, хуурайшилттай бүс юм. Иймд цаг уурын өөрчлөлтөөс сэргийлж, байгаль дэлхийнхээ тэнцвэрийг хадгалахын төлөө санал, санаачилга гарган ийнхүү 1000 модыг тарьж, ургуулах ажлыг зохион байгуулсан нь цагаа олсон зөв ажил боллоо хэмээн нутгийн иргэд ярьж байлаа.