Тунист амьдардаг цорын ганц Монгол бүсгүй телевизэд ярилцлага өгчээ

2014 оны 7 сарын 28

Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг үнэн аж. Монгол Улсын иргэн Н.Одонтуяа холын Тунис улсад бэр болж очоод 20-иод жил болжээ. Оросын Воронеж хотын Багшийн дээд сургуулийг математикийн багш мэргэжлээр төгссөн бүсгүй тунис залуутай гэрлэж Арабын ертөнцөд амьдрах юм гэдгээ төсөөлөө ч үгүй биз. Хүний хувь тавилан гэдэг төлөвлөхийн аргагүй байдаг хойно. Түүний нөхөр Омры Еззин нэг ангийнх нь найз. Оюутан байхаасаа түүнтэй ижилдэн дассаар эхнэр нь болжээ. Одоо тэд гурван хүүхдийн аав,ээж. Том охин Юсра ирэх жил дээд сургуулиа төгсөнө. Оюуны гоц чадвартай охин 4 настайдаа уншиж сураад,сургуульд оржээ. Анги” үсрэн” суралцсаар Тунисийн хамгийн балчирхан оюутан болсон гэдэг. Түүний дүү Анис дунд сургуулийн сурагч,сурлагаар бусдыг тэргүүлнэ. Хамгийн бага хүү Искандр одоохондоо эрхлээд л цаас харандаагаар тоглоод л гүйж явна. Еззиний гэр бүл эвсэг найрсаг. Холын бэрээ хайрлаж, хүндэлнэ гэдгийг үзүүлээд өгнө. “Бид Чингисийн Монголоос бэр буулгасан улс шүү дээ” хэмээж, хүүдээ сайхан эхнэр,гэр бүлээ хайрлахыг захина. Одонтуяа хоолны мастер, гайхалтай ажилсаг, бусадтай нийтэч, ухаалаг бүсгүй. Багаасаа хувцас зохион бүтээгч болно гэж боддог байсан ч тэр чиглэлээр сургуульд сурч чадсангүй, харин математикч болсон. Гэхдээ түүний урлан бүтээх төрөлхийн авъяас оёж хатгахын гайхамшгийг бүтээж явна. Монгол бүсгүй гэртээ жижигхэн оёдлын “үйлдвэр”-тэй. Өөрөө загвараа бүтээнэ,өөрөө оёно. Захиалга тасарна гэж үгүй. Ялангуяа хуримын даашинз, үндэсний хувцсыг одоохондоо түүнээс илүү урлах хүн тийм ч олон биш. Үргэлжлэл...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6372
0 эможи
keyboard_arrow_up