Хакухо М.Даваажаргалыг Монгол Улсыг Японд сурталчлах “Аялал жуулчлалын элч”-ээр өргөмжлөв
2022 оны 5 сарын 20
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон улсад хийж буй айлчлалынхаа үеэр Монгол Улсыг Японд сурталчлах, Монголын аялал жуулчлалын салбарыг дэмжих, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бүхий Монгол Улсын “Аялал жуулчлалын элч” өргөмжлөлийг мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалыг шагнажээ.
Мөн Япон улсад Монгол Улсын эдийн засаг, соёл, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол төв”, “Nippon travel” ХХК-ийн захирал Ё.Кояно нарт гардуулсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
637197
0 эможи
Рагчаа
2022-05-21 22:14
Чи урвагч юм уж
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс