ЦЕГ: Алба хаагчдад “тоон гарын үсэг“ олгож байна
2022 оны 5 сарын 20
Цахим гарын үсгийн тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд тоон гарын үсэг олгож эхлээд байгаа. Энэхүү ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран алба хаагчдад тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг өнөөдөр /2022.05.20/ зохион байгуулж байна.
Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр олон асуудлыг шийдвэрлэж төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем Е-Мongolia-гаар бүх төрлийн төрийн үйлчилгээг цаг хугацаа алдалгүй түргэн шуурхай авах, иргэд аливаа системд нэвтрэхэд хэрэглэгчийн нэр, нууц үгийн оронд тоон гарын үсгийг ашиглан нэвтрэлт хийснээр нууцлал аюулгүй байдал бүрэн хангагдах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
637196
1 эможи
Зочин
2022-05-21 08:50
Татварын газрууд тусдаа тоон гарын үсгийг мөнгөөр ав гэж шахдагийг яах ёстой вэ. Тэр нь хувийн компани байх юм
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс