Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хэзээнээс хориглох талаар ИРГЭДЭЭС САНАЛ авч байна

2022 оны 5 сарын 20

Улаанбаатар хотын замын хэт их ачааллыг бууруулах зөөлөн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд иргэдээс санал авч байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан 13 асуулт бүхий авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай санал асуулгыг зохион байгуулж эхэлжээ.

Улаанбаатар хотын нягтаршил ихтэй байршлуудад их багтаамжийн авто зогсоол шинээр байгуулах, Албан байгууллага, аж ахуйн нэгжийн авто зогсоолын эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд төлбөрийн уян хатан тогтолцоонд шилжих, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх ажил, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаа тогтоож хориглох зэрэг хэд хэдэн шийдлүүд дээр санал авч байна.

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлж, автомашин худалдах, худалдан авах эрэлт, нийлүүлэлтийг зохицуулснаар автомашины хэрэглээг зохистой түвшинд хүргэж, замын ачааллыг багасгаж, түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулна гэж үзжээ. Иймд иргэн та www.ulaanbaatar.mn/votes холбоосоор нэвтэрч, санал асуулгад оролцох боломжтой.

2022 оны зургаадугаар сарын 1-н хүртэлх хугацаанд цахим санал асуулгыг авч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
637195
8 эможи

Зочин
2022-05-21 12:02
Манай улс өөрийн хууль дүрэм журамтай бол тэр шугамаараа л явах хэрэгтэй дээ!!! Харин одоогийн буруу рультэй авто машинуудыг шахаж гаргах ямарч үндэслэл байхгүйгээр ашиглах оныг дуусгавар болтол нь явуулж ахин буруу рультэй маш оруулахгүй байх зарчим баримтлах хэрэгтэй дээ!!! Энэ буруу рультэй машины наймаа цөөхөн хэдэн хүний ашиг хонжоо шүү дээ!!!
Зочин
2022-05-20 23:17
Замын хөдөлгөөний дүрмийн шийтгэлээ чангал тэгш болго бүгдэд нь үйлчилдэг болго тэгээд л түгжрэл шийдэгдэнэ
He da gu
2022-05-20 22:58
Buruu zob jolooni hurdende bishe. Hubi huni ujamsaraas bolj bna horih shaardlaga bhgui.
Зочин
2022-05-20 20:05
Яг зөв зайлуулаач
ИРГЭН
2022-05-20 17:15
БИ БУРУУ РУЛЕТЭЙ МАШИНТАЙ НАДААС АСУУЖ БАЙГАА БОЛ ХЭЗЭЭЧ ХОРГИЛОЖ БОЛОХГҮЙ, ЯААГААД ГЭВЭЛ МИНИЙ ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨЖ БАЙГАА УЧИРААС, ХАРИН УЛСЫН, БҮХ НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ҮҮДНЭЭС АСУУЖ БАЙГАА БОЛ ӨНӨӨДРӨӨС Ч ХОРИГЛОЖ БОЛНО, ГЭХДЭЭ ИМПОРТЛОХЫГ, ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА НЬ УБ ХОТОД ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОХ
Оюунчимэг
2022-05-20 15:27
Дураараа биш дүрмээрээ л ядаг буруу хүрдтэй унаа хөнгөлдөг ганц би биш найз нөхөд гэр бүл ах дүү хамаатан гэх мэт тэгхээр шууд л хүний эд хөрөнгө ажил хөнгөлдөг энэ буруу хүрдийг хориглох болохгүй л байх
Зочин
2022-05-20 14:52
Хүрд яах вэ буруу талдаа хүрдтэй ч саыхан дүрмээрээ явдаг иргэд маш их байдаг наад архи уугаад жолоо барьдаг нөхдүүдтэйгээ тулж ажил
keyboard_arrow_up