БХТ: “Ган татлаганы en-ийн багц стандарт болон сорил, хяналт, баталгаажуулалт” сэдвээр сургалт ЗОХИОН БАЙГУУЛЖ байна

2022 оны 5 сарын 20

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн “Барилгачин” танхимд 2022 оны 05-р сарын 19, 20-ны өдрүүдэд ган татлаганы EN-ийн багц стандарт болон сорил, хяналт, баталгаажуулалт сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Зорилго: Ган татлаганы EN-ийн багц 12 стандартаар болон сорил, хяналт, баталгаажуулалт хийх

Хамрах хүрээ: Мэргэшлийн зэрэг горилох, сунгах бүх хүрээний инженерүүд

Хамрагдах салбар: Барилга, Уул уурхай, Эрчим Хүч, Аялал жуулчлал,

Энэхүү сургалт нь ган татлагын стандартаар анх удаа төрөлжсөн, мөн танхимаар болон цахимаар хослон байдлаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Энэхүү сургалтанд МХЕГ, НМХГ, ХАБҮЛЛ, БХТ, БХҮНТ болон ган татлага, өргөн болон нийтлэг хэрэглээний өргөх, тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 35 гаруй ААНБ-ын төлөөлөл болох Оюу толгой ХХК, MCS Property, Монкран консалтинг ХХК, Хьёндэ элеватор ХХК, МКЛ ХХК, Вистагрупп ХХК, Машин механизм ХХК, Ред Паф Монголиа ХХК-иудын менежер, ИТА-нууд оролцлоо.

Сургалтаар батлагдсан үндэсний ган татлагын стандартуудаар үйлдвэрлэгч болон бэлтгэн нийлүүлэгч нарт тавих шаардлага, угсралт ашиглалтын үе дэх үзлэг хяналт шалгалт лабораторын сорилт туршилт, үр дүнгийн тооцоолол, зах зээлд нийлүүлж баталгаажуулах зэрэг сэдвүүдээр стандартын танилцуулга сургалт зохион байгуулагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637192
0 эможи

keyboard_arrow_up