АНУ-ын “НЭЭЛТТЭЙ ДЭЛХИЙ” манлайллын хөтөлбөрт 10 ПРОКУРОР оролцлоо
Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, АНУ-ын Конгрессын харьяа “Нээлттэй дэлхий манлайлал” төвийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Улс, аймаг, Нийслэл, дүүргийн прокурорын газрын 10 прокурор АНУ-ын шүүх, прокурорын байгууллагын тогтолцоотой танилцах хөтөлбөрт оролцлоо.
Хөтөлбөрийн хүрээнд прокурорууд АНУ-ын Вашингтон Ди Си хотод болсон нэгдсэн танилцуулах семинарт оролцож, Өмнөд Дакота мужийн Рапид Сити, Хойд Каролин мужийн Хэндэрсэнвил, Айшвилл хотууд дахь шүүх, прокурор, цагдаа зэрэг хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан байна.
“Нээлттэй дэлхий манлайллын төвөөс зохион байгуулсан танилцуулах семинарт Монгол Улсын болон Эстони, Киргизстан Улсын төлөөлөгчид оролцож “Америкийн Холбооны систем”, “Америк Соёлын ойлголтын хүрээн дэх манлайлал”-ын талаар мэдээлэл авч, холбогдох албаны хүмүүстэй уулзсан байна.
Мөн АНУ-ын Холбооны прокурор, Хууль зүйн Яамны Эрүүгийн хэлтсийн Мөнгө угаалт ба хөрөнгө эргүүлж авах хэлтсийн прокуроруудтай уулзаж, авлигын гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгийг олж илрүүлэх, битүүмжлэх, царцаах, буцааж авахад бусад улс оронтой хэрхэн хамтран ажилладаг болох, мөн гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг иргэний журмаар буцаан авч, шилжүүлэх ажиллагааны онцлогийн талаар ярилцаж, харилцан туршлага солилцсон байна.
АНУ-ын Өмнөд Дакота мужийн Дээд шүүхийн газар.
АНУ-ын Өмнөд Дакота мужийн Рапид Сити-Цагдаагийн алба хаагчийг бэлтгэх сургалтын төв, Гэмт хэргийн дуудлага мэдээллийг хүлээн авах 911 дугаартай төв.
АНУ-ын Хойд Каролин мужийн Айшвилл-Хойд Каролины баруун дүүрэг дэх Шүүх, Прокурорын газарт.
АНУ-ын Хойд Каролин мужийн Айшвилл-Хэндэрсонвиллийн Цагдаагийн хэлтэст.