Дээд шүүхийн нийт шүүгчдийн ХУРАЛДААН өнөөдөр БОЛНО

2022 оны 5 сарын 20

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2022.05.20/ болно.  Тус хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт болон Иргэдийн оролцооны нэгдэл нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэнэ.

Нийт шүүгчийн хуралдааны дараа Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637174
0 эможи

keyboard_arrow_up