Визний мэдүүлэг 2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлж авч эхлэх боллоо

2022 оны 5 сарын 19

Богино хугацааны(С-3), олон удаагийн(Multiple) ангиллын визний хязгаарлалтыг цуцлах болон виз олголтын ажил хэвийн явагдах болсон тухай

□ Ковид-19 цар тахлаас үүдэн гадаадаас орж ирэх урсгалыг хязгаарлах зорилгоор 2020 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоогоод байсан аяллын зорилготой богино хугацааны(С-3) ангиллын визийг 2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлж, визний мэдүүлэг авч эхлэх боллоо.

□ Гол агуулга:

• Богино хугацааны болон олон удаагийн(Multiple) виз.

- Богино хугацааны(С-3) визний хамрах хүрээ нь аялал, гэр бүлдээ зочлох, бизнес зэрэг бусад бүх төрлийн ангиллын визэнд хамаарна.

• 2020 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хүчингүй болгосон богино хугацааны олон удаагийн(Multiple) виз сэргээгдэж, хүчин төгөлдөр болно.

*Олон удаагийн(Multiple) визний ашиглах хугацаа дуусаагүй байгаа тохиолдолд шууд ашиглах боломжтой. /2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс хойш/

• Виз мэдүүлгийн бичиг баримтаас тусгаарлалтад орох зөвшөөрлийн хуудас хасагдана.

• БНСУ-ын Хууль зүйн яамны цахим виз* хэвийн олгогдож эхэлнэ.

*Шилдэг боловсон хүчин, эмчилгээний зорилгоор зорчих тохиолдолд Хууль зүйн яамнаас цахимаар олгогддог журмаар, уригч байгууллага нь визний портал(www.visa.go.kr) цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргана

□ Хэрэгжих хугацаа: 2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс эхэлнэ

*Энэхүү шийдвэр нь БНСУ-ын Ковид-19 цар тахлын цаашдын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
2
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
4
angry an post
1
637159
27 эможи

Ц .Нансалмаа
2022-05-21 10:10
Сайн сайхныг хүсье
keyboard_arrow_up