Д.Эрдэнэбилэгийг хорих хугацааг дахин НЭГ САР сунгажээ

2022 оны 5 сарын 19

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаагаар баривчлах шийдвэрийг сунгах хүсэлтийг ирүүлжээ. Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан "гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" үндэслэлээр яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногоор сунгах хүсэлт гаргажээ.

Прокурорын хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Эрдэнэбилэгийн баривчилгааг 30 хоногоор сунгасан байна. Эргэн сануулахад, Д.Эрдэнэбилэгийг хилээр гарахыг хязгаарлаад байсан бол дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлээд байсан юм. Түүнийг АТГ-аас Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шалгаж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637148
0 эможи

keyboard_arrow_up