МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ

2022 оны 5 сарын 19

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагууд хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулах бодлогын хэрэгжилт” сэдэвт сургалт, семинарыг энэ сарын 12-13-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалт, семинар нь малчин, ард иргэдийн гамшгийг тэсвэрлэх чадамжийг  нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтийг орон нутгийн түвшинд хангах, эрсдэлд суурилсан салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой юм. Сургалт, семинарт ХХААХҮЯ, МЭЕГ, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний зөвлөлийн дарга буюу ИТХ-ын дарга, Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нар, Хөдөө аж ахуйн бирж, Аймаг, дундын отрын бүс ашиглалтын захиргаа болон Цахим хөдөө аж ахуй төслийг хэрэгжүүлж буй баг оролцлоо.

Сургалт, семинарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд Г.Батсуурь нээв. Тэрбээр “Аливаа салбарын хөгжил, зорилт нь эрсдэлд суурилсан төлөвлөлт гэдэгт дэлхий нийтээрээ санал нэгдэж байна. Хөдөө аж ахуйн салбарт тохиолдсон олон удаагийн гамшигт үзэгдлүүдтэй тэмцэх, бууруулах, сэргээн босгоход  Засгийн газар, гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл, олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд хамтран зүтгэж, бие биедээ дэмжлэг үзүүлсээр ирсэн туршлага бий. Зөвхөн 2021 онд мал аж ахуйн салбарын эрсдлийг бууруулахад Засгийн газар, олон улсын байгууллагуудаас 53.7 тэрбум төгрөгийг зарцуулсны үр дүнд малын зүй бус хорогдол хэвийн хэмжээнд байж, малчдын сэтгэл, санаа, амьжиргаа тогтвортой байна” гэдгийг онцоллоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637137
0 эможи

keyboard_arrow_up