ДОРНОД: Халхгол сумын түймрийн голомтод бороо орж бүрэн унтраажээ
2022 оны 5 сарын 19
Дорнод аймгийн Халхгол сумын Хилийн 1415 дугаар тэмдэгтийн орчим /аймгийн төвөөс зүүн зүгт 390 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 18:32 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид түймрийн голомтод очсон. Түймрийн голомтод дуу цахилгаантай аадар бороо орж бүрэн унтарсан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
1
1
637136
6 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс