Төл малын тоо толгой 4.4 саяар НЭМЭГДЖЭЭ

2022 оны 5 сарын 19

Arslan.mn

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд 2021 оны эцэст тоолсон төллөх насны нийт 30.8 сая хээлтэгч малын 20.2 сая (65.7 хувь) нь 2022 оны эхний 4 сард төллөжээ.

Тухайлбал, Эм хонины 72.4, эм ямааны 68.4, үнээний 34.1, ингэний 29.4, гүүний 24.1 хувь нь төллөлөө. Төлийн 98.4 хувь буюу 19.9 сая төл бойжиж байна.

Бойжуулсан төл өмнөх оны мөн үеийнхээс 4.4 (28.2 хувь) саяар нэмэгдсэн байна. Нас гүйцсэн малын зүй бус хорогдол энэ оны эхний 4 сард улсын хэмжээнд 129.5 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (91.2 хувь) саяар багаслаа. Харин 4 дүгээр сард 62.3 мянган мал хорогдсон нь эхний 4 сарын хорогдсон малын 48.1 хувийг эзэлж байгаа бол 3 дугаар сард хорогдсон малаас 27.4 (78.6 хувь) мянгаар нэмэгдсэн аж. Нас гүйцсэн малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 55.1, хонь 54.1, үхэр 12.3, адуу 7.8 мянга, тэмээ 156-гаар хорогдсон байна. Хорогдсон малын 42.6 хувийг ямаа, 41.8 хувийг хонь эзэлж байна.

Оны эхний 4 сард Архангай аймагт 22.1 (17 хувь) мянга, Хэнтий аймагт 21.8 (16.8 хувь), Хөвсгөл аймагт 11.8 (9.1 хувь), Увс аймагт 9.6 (7.4 хувь), Ховд аймагт 9.1 (7.1 хувь) мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 57.4 хувийг эзэлжээ.

Улсын хэмжээнд 2021 оны эцэст тоолсон 30.8 сая эх малын 31.7 мянга (0.1 хувь) нь энэ оны эхний 4 сард хорогдлоо. Ховд, Увс, Хөвсгөл, Булган, Архангай, Хэнтий аймагт хээлтэгч мал 2.0-7.5 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 65.8 хувийг эзлэв. Харин 2.4 мянган хээлтүүлэгч хорогдсоноос ухна 979, хуц 913, бух 364, азарга 125, буур 4 байна. Мөн хугацаанд улсын хэмжээнд 6.6 мянган мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 2.2 (49 хувь) мянгаар нэмэгджээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637131
0 эможи

keyboard_arrow_up