Туркийг зорьсон монголчууд визгүй зорчих хугацааг хэтрүүлэх болжээ

2022 оны 5 сарын 19

Arslan.mn

Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Турк Улс руу визгүй зорчдог хэдий ч Иргэд харилцан зорчих тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу хоёр улсын иргэд харилцан зорчихдоо “180 хоногийн хугацаанд нийт 30 хүртэл хоног”-ийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөгддөг.

Гэтэл манай зарим иргэд дээрх нөхцөлийг зөрчиж, 180 хоногийн хугацаанд 30-аас дээш хоног Турк Улсад байж, визгүй зорчих хугацааг хэтрүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна.

Энэ тохиолдолд Турк Улсын холбогдох хууль, журмын дагуу зөрчил гаргасанд тооцож, торгууль ногдуулах, тодорхой хугацаанд тус улсын хилээр нэвтрэх эрхийг хязгаарлах зохицуулалттай юм. 

 

Эх сурвалж: Консулын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637118
1 эможи

keyboard_arrow_up