Барилгын хөгжлийн төв БАРИЛГЫН САЛБАРТ “Телекамерын хяналтын систем”-ийг НЭВТРҮҮЛНЭ

2022 оны 5 сарын 19

Arslan.mn

Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ болон Монголын цахилгаан холбоо ХК хамтран “Телекамерын хяналтын систем”-ийг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичиг байгуулснаар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлын хүрээнд Улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдэд “Телекамерын хяналтын систем”-ийг МЦХ ХК-ийн улсын хэмжээний дэд бүтэц, технологийн шийдлийг түшиглэн бий болгож, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, сүлжээний өдөр тутмын тасралтгүй хэвийн ажиллагааг хангаж ажиллах юм.

Arslan.mn

“Телекамерын хяналтын систем” нь барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хангах, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна улсын хэмжээнд нэгдсэн өгөгдлийн бааз бий болгож, Барилгын хөгжлийн төв болон захиалагч байгуллагууд бусад шаардлагатай эрх бүхий этгээдэд цахимаар хяналт тавих боломжийг бүрдүүлж өгөх юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637115
0 эможи

БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up