ПРОКУРОР: “Монгол улсын институцийн шударга, ил тод байдал” төслийн ажлын хэсгийн уулзалт боллоо
АНУ-ын Засгийн газрын Төрийн департментийн дэргэдэх Олон улсын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчооны Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаар дамжуулж, Монгол Улсад авлигатай тэмцэх, олон нийтийн хяналтыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” төслийн ажлын хэсгийн хоёрдугаар уулзалтыг Улсын ерөнхий прокурорын газарт зохион байгууллаа.
Уулзалтад Улсын ерөнхий прокурорын орлогч, төслийн ажлын хэсгийн ахлагч М.Чинбат, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал болон бусад байгууллагын төлөөллүүд оролцсон бөгөөд төслийн Ажлын хэсгийн ажиллах журам, төлөвлөгөөг хэлэлцэж, баталсан байна.