Эрэн сурвалжлагдаж байсан 21 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дугаартай тушаалаар “Арлын дугаар 2022” нэгдсэн арга хэмжээг 2022 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 16-ныг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зохион байгууллаа.
Арга хэмжээний зорилго нь тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг илрүүлэх, Интерполын гишүүн орнуудын үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, алдагдсан тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлдэг хууль бус үйлдлүүдийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэхэд оршино.
Нэгдсэн арга хэмжээнд хугацаанд:
• Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах ASAP санд эрэн сурвалжлагдаж байсан 21 тээврийн хэрэгслийг илрүүлж шалгалтын ажиллагааг явуулж байна.
• Мөн арга хэмжээний хугацаанд 12 гэмт хэрэг илрүүлж харьяалах цагдаагийн байгууллагад шилжүүлэн хэрэг бүртгэглтийн ажиллагааг явуулж байна.
• Гудамж замд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид арлын дугаар, гэрчилгээний дугаар зөрөөтэй 14 зөрчлийг илрүүлснийг ТЦА-ны МШГ-ын Эрүүгийн цагдаагийн хэлтэст шалгалтын ажил явагдаж байна.
• Авто тээврийн үндэсний төвд 2020 оноос хойш техникийн үзлэг оношлогоонд хамрагдах үедээ арлын дугаар зөрөөтэй гэх үндэслэлээр оношлогоонд тэнцээгүй 390 тээврийн хэрэгслийг судалгаа, 2020 оноос хойш Монгол улсын хилээр орж ирсэн 129762 тээврийн хэрэгслийн судалгааг интерполын үндэсний төв товчоонд хүргүүлж олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа эсэхийг тогтоох чиглэлээр хяналт шалгалтын ажил явагдаж байна.
Иргэд жолооч нарт анхааруулахад шинээр тээврийн хэрэгсэл худалдана авахдаа VIN буюу арлын дугаарыг сайтар нягталж, ямар нэгэн байдлаар засвар өөрчлөлт оруулсан байвал яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэж өөрсдийгөө хулгайн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.