Шүүгч нар хахууль өгсөн гэх Б.Баасанцогтын гэм бурууг удахгүй дэнслэх нь

2022 оны 5 сарын 18

Arslan.mn

Өмгөөлөгч Б.Баасанцогт болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарт холбогдох хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж эхэлжээ.

Хавтаст хэрэгтэй танилцаж буй шүүгч хэргийн бүрдэл хангагдсан гэж үзвэл гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг удахгүй товлох бололтой. Түүнийг Эрүүгийн хуулийн 12.6-2 дахь хэсгийн биеэ үнэлэхийг зохион байгуулсан, 22.5-1-т заасан албан тушаалтанд хахууль өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй. Өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар “Park view” хотхоны нэгэн байранд архидаж, биеэ үнэлдэг нэг эмэгтэйтэй цахилгаан шатанд ёс зүйгүй авирлаж буй бичлэг нь олон нийтэд тархсан нь биеэ үнэлэхийг зохион байгуулсан хэрэгт яллагдагчаар татах үндэслэл болсон. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэгт хахууль өгсөн нь тогтоогдсон гэж үзээд НПГ-аас тэднийг яллагдагчаар татаад байгаа билээ.

Б.Баасанцогтыг цагдан хорьж шалгах хугацаа энэ сарын 7-нд дууссантай холбоотойгоор Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нэг сараар сунгаад байсан. Тэгвэл түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Г.Болдбаяр, Т.Батдорж нар үйлчлүүлэгчээ батлан даалтад гаргахаар дээд шатных нь буюу тус шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасны дагуу хянаад батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.4-т заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэснийг хүчингүй болгосон аж.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-ноос өмнө Б.Баасанцогтод хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан бөгөөд тэр үедээ экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хэрэгт шалгуулж буй таван хүнд галт зэвсэг нийлүүлсэн үйлдэлд холбогдож, тагнуулынхан түүнийг 48 цагийн хугацаатай баривчилсан. Тухайн үед тэрбээр таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, гэр бүлийн хамтаар хилээр гарч болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас цагдан хориод байсан билээ.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637085
3 эможи

Зочин
2022-05-18 23:07
Гарчихсан архидаад л сууж байсан шд,Хувьтөгөлдөрийн 2 бандийг Монголын төр шүүх цагдаа дийлэхгүй нь ээ
keyboard_arrow_up