МХЕГ: Хөвсгөлд осолдсон краныг ЯАРАЛТАЙ буулгана

2022 оны 5 сарын 18

Arslan.mn

Энэ сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт баригдаж байгаа 14 давхар орон сууцны барилга угсралтын ажилд ашиглагдаж байсан цамхагт краны татуурга тасарсан осол гарсан. Осол гарах үед барилга дээр ажилчид байгаагүй, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ажлаа зогсоож, тарсан байжээ. Ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд ямар нэг хохирол учраагүй бөгөөд аймгийн Онцгой комисс, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хамтарсан шуурхай баг, холбогдох компанийн төлөөллийг байлцуулан ослын дараах нөхцөл байдалд үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. Үзлэг шалгалтаар тус краныг буулгах шийдвэр гарч, мэргэжлийн байгууллагаар буулгах ажлыг гүйцэтгүүлэх хүртэл краны аюулгүй байдлыг ханган хүчитгэл, бэхэлгээг хийлгүүлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ойр орчмын хөл хөдөлгөөнийг хязгаарлан, иргэдийг нүүлгэн шилжүүллээ.

Тус кран нь Монгол Улсын өргөх байгууламжын улсын бүртгэлд бүртгэлтэй, 2021 онд техникийн магадлал хийгдсэн, мэргэжлийн компаниар угсралт суурилуулалт хийгдсэн байна.

Барилга угсралтын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөж, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
637082
1 эможи

keyboard_arrow_up