ТОДРУУЛГА: Замын-Үүд, Эрээний боомтоор иргэдийн хувийн авто машиныг тээвэрлэлтэд оролцуулж эхэллээ
2022 оны 5 сарын 18
Энэ оны тавдугаар сарын 16-наас эхлэн Замын-Үүд, Эрээний боомтоор иргэдийн хувийн 40 автомашиныг улс хоорондын тээвэрлэлтэд оролцуулж эхэлсэн байна.
Энэ талаар бид албан эх сурвалжаас тодруулахад, " иргэд, тээвэр эрхлэгчдийн хүсэлтийг үндэслэн Тээвэр эрхлэгчдийн зөвлөлөөс гаргасан дарааллын дагуу өдөрт 40 автомашиныг сумын Онцгой комисс, Хилийн цэргийн 0108 дугаар анги, Замын-Үүд дэх Гаалийн газар, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын зохион байгуулалтаар тээвэр эрхлэлтэд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан хөдөлгөөнд оролцуулж байна" гэдгийг хэлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
637070
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс