Айлаас ноолуур, зэс, адууны дэл, сүүл хулгайлсан 16-17 насны долоон этгээдийг илрүүлэв

2022 оны 5 сарын 17

Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас энэ оны дөрөвдүгээр сараас хойш тус аймгийн нутаг дэвсгэрт бусдын байр, орон сууцанд хууль бусаар нэвтэрч ноолуур, зэс, адууны дэл, сүүл хулгайлан бусдад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй 16-17 насны долоон этгээдийг илрүүлсэн байна.

Одоогоор уг хэргийг мөрдөн шалгаж байгаа тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Иймд иргэдийг гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдүүлж хамтран ажиллахыг уриалав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637059
0 эможи

keyboard_arrow_up