Шаамар сумын Засаг дарга 20 тонн нүүрсийг нэр бүхий компанид хүчээр худалдаж, мөнгийг нь хувьдаа завшсан гэх хэргийг шалгаж дуусчээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Хэргийг тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга С нь тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа компанийн захирал Б-ыг албан тушаалын байдлаа ашиглан дарамтлан, компанийн үйл ажиллагааг нь зогсооно гэх зэргээр сүрдүүлж, хясан боогдуулах аргаар өнгөрөгч оны тавдугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөгийн хахууль авсан түүнчлэн мөн оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээний 20 тонн нүүрсийг нэр бүхий компанид албан хүчээр худалдан борлуулж, нүүрсний мөнгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт шалгагдаж байгаа аж.