ХХААХҮЯ-ын сайд З.Мэндсайхан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна
Голланд загварын, ухаалаг технологи бүхий бүрэн автомажсан, 4 улирлын хүлэмжийн аж ахуй эрхэлж, 50 хүнийг ажлын байраар хангаж байгаа "Төгс ургац" компанийнхантай уулзлаа.
Энэ хүлэмж нийт 18 мянган метр квадрат талбай бүхий халаалт, дуслын усалгааны систем, агаарын чийгшлийн тохируулга зэрэг орчин үеийн хүлэмжийн шаардлагыг бүрэн хангажээ.
Тус компанийн үүсгэн байгуулагч Л.Эрдэнэчимэг "Гидропоник систем бүхий 50 га хүлэмж байхад л бид дотоодын хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангаад, экспортлох бүрэн боломжтой. Өртөг өндөртэй шилэн хүлэмжийн 1 га нь 6 тэрбум төгрөгөөр босдог. Ихээхэн хөрөнгө, дэмжлэг шаардсан хүлэмжийн бүтээн байгуулалтыг төрөөс дэмжиж, хөрөнгө оруулалтын зээлийн батлан даадаг байгаасай" гэж саналаа хэлсэн юм.