ТОДРУУЛГА: Эрээний хил “ХААГДААГҮЙ“, хэвийн үйл ажиллагаа явуулж байна
Өнөөдөр "Эрээний хил “хаагдсан" байна. Сүүлийн хэд хоног Хятадын Эрээн хотын гаалиар нэг ширхэг ч чингэлэг гаргаагүй байна " гэх агуулга бүхий мэдээлэл зарим хэвлэл мэдээллээр гараад буй.
Тэгвэл бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Эрээний хил “ХААГДААГҮЙ“, хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Тийм буруу ташаа мэдээлэл гараад байна. Эрээн хотын боомтоор өдөрт 100 орчим чингэлэг тээврийг хэвийн нэвтрүүлж байна." гэв.
Үдээс өмнө Хятадын тал чингэлэг болон импортын тээврийн хэрэгслийг 0 цэгт байршуулах үйл ажиллагаа хийгдсэн бөгөөд Монголын тал 13 цагаас 0 цэгт ажиллаж эхэлдэг. Яг одоо талбай дээр 100 чингэлэг байгаа аж. Тодруулбал, 40 тн 52, 20 тн 48 чингэлэг байна. Гаалийн бүрдүүлэлт хийгээд гарахад бэлтгэж байна гэлээ.