ЦЕГ: Долоо хоногийн ОНЦЛОХ тойм

2022 оны 5 сарын 14

Arslan.mn

Энэ долоо хоногт цагдаа, дотоодын цэргийн байгууллагад болж өрнөсөн “ОНЦЛОХ” үйл явдлыг тоймлон хүргэж байна.

“НЭГ ЭНХИЙГ САХИУЛАГЧ-НЭГ МОД ХӨДӨЛГӨӨН”-Д ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭНХИЙГ САХИУЛАХ

АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН АЛБА ХААГЧИД НЭГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “НЭГ ЭНХИЙГ САХИУЛАГЧ-НЭГ МОД ХӨДӨЛГӨӨН”-д цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын төлөөлөл нэгдлээ.

Алба хаагчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдаж байгаа “Энхийг сахиулагчдын төгөл”-д 100 ширхэг гацуур мод тарьж, энэ оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн юм.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБААС “ХАМГААЛАЛТАД ХАМТДАА” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар Дотоодын цэргийн хүрээний анги, байгууллагын алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн дунд “Хамгаалалтад хамтдаа” арга хэмжээг өнөөдөр /2022.05.13/ “Сүлд” чуулгын байранд зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний үеэр Дотоодын цэргийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн онцлогийг гэр бүлд нь таниулах, мөн Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомж”, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Гэр бүлийн харилцаа” сэдвээр сургалт зохион байгуулсан юм.

“БАЙГАЛИА БҮТЭЭЕ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсад Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан цагдаагийн төв байгууллагаас олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Үүний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэж, “Нэг сая мод” тарих уриалгыг дэвшүүлэн төрийн байгууллагуудыг манлайлан ажиллахын зэрэгцээ хаврын улиралд мод тарилтыг улс орон даяар зохион байгуулах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Байгалиа бүтээе” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

АЛБА ХААГЧДЫН ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас Олон Улсын Гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Хайрлаж үлгэрлэе” арга хэмжээний хүрээнд цагдаагийн газрын 5 алба хаагчийн гэрлэх ёслолыг зохион байгууллаа.

Бидний үйл ажиллагааг тусалж дэмжсэн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Нийтлэг үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олонд цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баярласан талархсанаа илэрхийлэн цаашдын ажилд нь амжилт хүсье.

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙН ЭСРЭГ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “СЭРЭМЖЛҮҮЛЬЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН ЯВАГДЛАА

Дорнод аймаг дахь цагдаагийн газраас Аймгийн Прокурорын газар, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газар, “Зөв чигийн зөвлөхүүд” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагатай хамтран хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, тэдний эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг, эх асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “СЭРЭМЖЛҮҮЛЬЕ” хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, эцэг, эхийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй иргэд хамрагдсан юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636961
0 эможи

keyboard_arrow_up