ХХААХҮЯ: Ази тивийн сүүний түншлэлийн “ИНГЭНИЙ СҮҮ ҮЙЛДВЭРЛЭЛ” сэдэвт бүсийн цахим хэлэлцүүлэг болно
Дэлхийн сүүний өдөрт зориулсан Ази тивийн сүүний 7 хоногийн хүрээнд Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Олон улсын тэмээний байгууллага, Энэтхэгийн тэмээ судлалын үндэсний төв, “Тэмээ ба сарлаг” олон улсын сан, Хятад улсын Мал аж ахуйн холбоо, Тэмээний холбоо, “Монгол бактриан” нийгэмлэг, Арабын Нэгдсэн Эмират улсын “Camelicious” компанитай хамтран Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг “Ингэний сүү үйлдвэрлэл” сэдвээр 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 14.00-17.00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна.
Тус бүсийн цахим хэлэлцүүлэгт дараах холбоосоор бүртгүүлж оролцох боломж нээлттэй.
https://fao.zoom.us/meeting/register/tJwkdOmtqz4qH9RGwWFc191ZmdrSEKqzOFur
Та бүхнийг урьж байна.
Холбоо барих утас: 9903-2932, 9901-7633.
АЗИ ТИВИЙН СҮҮНИЙ ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: ИНГЭНИЙ СҮҮ ҮЙЛДВЭРЛЭЛ
2022.05.26
Хугацаа |
Хөтөлбөр
|
14.00 |
Модератор Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар |
14.00-14.10 |
Нээлт:
|
14.10-14.30
|
Илтгэл 1: Монгол Улсын тэмээний аж ахуй, ингэний сүү үйлдвэрлэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, доктор П.Түмэнбаяр |
14.30-14.50 |
Илтгэл 2: Хятад улсын тэмээний аж ахуй, ингэний сүү үйлдвэрлэл Хятад улсын Мал аж ахуйн холбооны дэргэдэх Тэмээний холбооны дэд ерөнхийлөгч, доктор Суронг Хаси |
14.50-15.10 |
Илтгэл 3: Энэтхэгийн тэмээний аж ахуй, ингэний сүү үйлдвэрлэл Энэтхэг улсын Тэмээ судлалын үндэсний төвийн захирал, доктор Артабандху Сахүү |
15.10-15.30 |
Илтгэл 4: Тэмээний талаарх судалгаа шинжилгээний тухай “Тэмээ ба сарлаг” сангийн нарийн бичгийн дарга, Экологийн хүрээлэнгийн ахлах судлаач, доктор Памела Бургер |
15.30-15.50 |
Илтгэл 5: Арабын нэгдсэн Эмират Улсын тэмээний аж ахуй, ингэний сүү үйлдвэрлэл /”Camelicious”/ “Camelicious” компанийн фермерийн менежментийн багийн мэргэжилтэн, доктор Петер Наги, мөн компанийн сүргийн менежментийн багийн ажилтан, доктор Жутка Жухас |
15.50-16.50
|
Асуулт, хариулт, хэлэлцүүлэг
Панелист:
|
16.50-17.00 |
Хаалт: Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар |