Э.Оюунболдын барилдах эрхийг хассан МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгожээ
2022 оны 5 сарын 13
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд болсон. Энэ хурлын үеэр Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан. Тэгвэл Спортын арбитрын шүүх Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд уг шийдвэрийг хүчингүй болгосон байна. Ингэснээр Э.Оюунболдын барилдах эрх нээлттэй болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
636915
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс