“Өчигдөр гарсан Н.Түвшинбаяр шүүгчдэд нөлөөлөхийг оролдсон гэх мэдээлэл ОР ҮНДЭСГҮЙ ХУДЛАА

2022 оны 5 сарын 12

Arslan.mn

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр өглөө 09:30 минутад хаалттай эхэлсэн ч хойшиллоо. Учир нь тус хурлыг удирдах шүүгч Д.Доржсүрэн энэ хэргийг шүүхээс татгалзах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, хүлээж авсан байна. Тиймээс хэрэг дахин хуваарилагдаад, дахин товлох аж.

Тэгвэл Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров "Өчигдөр гарсан Н.Түвшинбаяр шүүгчдэд нөлөөлөхийг оролдсон гэдэг мэдээлэл ор үндэсгүй худлаа. Бидний зүгээс шүүгчид нөлөөлөх ямар ч оролдлого хийгээгүй. Хийх ч үгүй" хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
636902
5 эможи

Зочин
2022-05-12 13:44
Шүүгчид нөлөөлөхийг оролдож гээд байхийн нөлөөлсөн авилгал авсан нь тодорхой болоод ингээд цаг хожиж хойшлуулаад байгаа биз дэ
keyboard_arrow_up