Шүүгч татгалзсан тул Н.Түвшинбаярын шүүх хурлыг ХОЙШЛУУЛЛАА
Илтгэгч шүүгч шүүх хуралдаанд оролцохоос татгалзсан тул Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг дахин товлох юм.
Прокурорын байгууллагаас олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Тус шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2022.05.12/ 09.30 цагт товлосон.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэрч оролцуулах, хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учраас шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан. Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлээд буй юм.